
Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос санаачилсан “Миний дуу хоолой-Бидний эрх” хүүхдийн форумыг ХГБХХЕГ хамтран зохион байгуулж байна. Энэхүү форум нь хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны хүүхдүүдийг чадавхжуулах, эрхийг нь мэдүүлэх, оролцоог хангах зорилготой “Эрхээ мэдье, эрхээ хэрэгжүүлье” хөтөлбөрийг дүгнэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус өөрсдийн дуу хоолой, үзэл бодол, тулгамдаж буй асуудлаа шийдвэр гаргагчид болон олон нийтэд хүргэх боломжийг олгодог гэдгээрээ онцлогтой.
Форумыг нээж ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан, ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан нар үг хэллээ. ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа нь маш чухал юм. Хүүхэд бүхэн эх орны үнэт баялаг. Тиймээс хүүхэд бүрт нийгэм хайраа өгч байх, тэднийг ойлгох, хүндэтгэх ёстой. Форумаас гарсан санал, дүгнэлттэй танилцаж, шийдвэрлэх асуудлыг нь шийдвэрлэлцэж, цаашдаа хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
“Миний дуу хоолой-бидний эрх” хүүхдийн форум болж байна | ||
Үзсэн: 308 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.