
Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2025” тэмцээнд боллоо. Улсын хэмжээнд нийт 402 цэцэрлэгийн 5784 хүүхэд амжилттай оролцсон байна.
Тус тэмцээний 2 дугаар шат буюу Нийслэлийн аварга шалгаруулах өдөрлөгт 12 цэцэрлэгийн 120 хүүхэд багачууд оролцон авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.
- I байр- Сонгинохайрхан дүүргийн 287 дугаар цэцэрлэг;
- II байр- Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэг;
- III байр- Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг;
- IV байр- Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг тус тус шалгарч, тэмцээнд оролцсон хүүхэд бүрт гарын бэлэг гардууллаа.
"Замын хөдөлгөөний цагаан толгой 2025” тэмцээн амжилттай зохион байгуулагджээ | ||
Үзсэн: 299 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.