Шууд Chart

Нийт дуудлагын 92 нь объектын гал түймэр байна

2025-06-09 12:47:15

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Нийт дуудлагын 92 нь объектын гал түймэр, 1 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 нь хүчтэй салхи шуурга, 1 нь үер, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Нийт дуудлагын 92 нь объектын гал түймэр байна  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй