Шууд Chart

Зам тээврийн ослын улмаас хүүхдэд учирсан 254 сая төгрөгийн нөхөн төлүүлжээ

2025-07-07 15:17:31

Тээврийн прокурорын газраас 2025 оны хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон 46 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн.

Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 19 хэрэгт төр нийтийн ашиг сонирхол зөрчигдөж Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд нийт 39.9 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлүүлжээ.

Дээрх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 82 хүүхэд зам тээврийн ослын улмаас хохирсноос 13 хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн, 53 хүүхдэд хүндэвтэр, 9 хүүхдэд хүнд хохирол учирч, 7 хүүхдийн амь нас хохирсон байна.

Хохирсон хүүхдийн 41.5 хувь нь 13-аас доош буюу бага насны хүүхэд, 36.5 хувь нь 14-16 насны хүүхэд, 22 хувь нь 17-18 насныхан байна.              

Тээврийн прокурорын газраас хохирогчид учирсан сэтгэцэд учирсан хохирлыг зам тээврийн ослын хэрэгтэй хамтатган нэхэмжлэн нийт 165 сая төгрөгийг 100 хувь нөхөн төлүүлж хүүхдийн эрхийг хамгаалан ажиллажээ. Мөн эрүүл мэндэд учирсан хохиролд 99 сая төгрөг нэхэмжилснээс шүүхийн шатанд 88.9 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна.

Урин дулаан цаг ирж, зорчих урсгал нэмэгдсэн энэ үед зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.


Зам тээврийн ослын улмаас хүүхдэд учирсан 254 сая төгрөгийн нөхөн төлүүлжээ  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй