Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өндөр дээд хэмжээний уулзалт хийж байна

2025-08-16 10:14:19

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Аляскийн Анкориж хотод өнөөдөр өндөр дээд хэмжээний уулзалт хийж байна.

Хоёр удирдагчийн ганцаарчилсан уулзалт болно гэсэн мэдээлэл гарч байсан ч тус уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай элч Стив Виткофф нар оролцож байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийнхэнд "Миний зорилго бол Украины нэрийн өмнөөс хэлэлцээрт зуучлах биш. Харин Путиныг хэлэлцээрийн ширээнд эргүүлэн суулгах явдал" гэжээ. Тэрбээр мөн "Fox News"-д өгсөн ярилцлагадаа "Гал зогсоох хэлэлцээр хийх үүрэг, хариуцлага одоо Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийд оноогдоно" гэж хэлжээ. 

Уулзалтад оролцоогүй боловч Украины Ерөнхийлөгч В.Зеленский "Украин Америкт найдаж байна" гэж онцолжээ.

Хэрэв дээд хэмжээний уулзалт амжилттай болбол Дональд Трамп Зеленскийтэй гурван талт уулзалт зохион байгуулахыг санал болгох юм байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өндөр дээд хэмжээний уулзалт хийж байна  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй