Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт хийнэ

2025-08-18 11:09:11

АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар Европын холбооны өндөр түвшний удирдагчид өнөөдөр Вашингтонд уулзалт хийхээр болсон талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл үйл явц АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт хийснээр өрнөж эхлэхээр байна. Энэ нь хоёр улсын байр суурийг хөндлөнгийн оролцоогүйгээр шууд солилцох, Доналд Трампын санал болгож буй “Дайныг хурдан дуусгах” санал, мөн Володимор Зеленскийгийн “Аюулгүй байдлын баталгаа” гэсэн шаардлагын талаар ярилцах эхний алхам болж байна.

Уулзалтын дараагаар Европын удирдагчид болон НАТО-гийн төлөөлөгчид оролцсон өргөтгөсөн хэлэлцүүлэг явагдана. Хэлэлцүүлгийн үеэр Европын удирдагчид Зеленскийтэй хамтарч ОХУ-ын тавьсан энхийн хэлэлцээний нөхцөлийг хязгаарлах, эсэргүүцсэн нэгдсэн байр суурь илэрхийлэхээр төлөвлөжээ. 

Учир нь Доналд Трамп Оросын талд хэтэрхий их буулт хийж, энэ нь Украины тусгаар тогтнолд томоохон эрсдэл авчирч болзошгүй хэмээн үзэж, Европын тал хэлэлцээрийг өөрсдийн баталгаа, дэмжлэгтэйгээр явуулахыг зорьж байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт хийнэ  
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй