Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленский нарын уулзалт эхэллээ

2025-08-19 01:24:05

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины Ерөнхийлөгчтэй хийх уулзалт эхэллээ. Энэ нь хоёр улсын байр суурийг хөндлөнгийн оролцоогүйгээр шууд солилцох, Доналд Трампын санал болгож буй “Дайныг хурдан дуусгах” санал, мөн Володимор Зеленскийгийн “Аюулгүй байдлын баталгаа” гэсэн шаардлагын талаар ярилцах юм.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар Цагаан ордонд хүрэлцэн ирсэн байгаа Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Их Британийн Ерөнхий сайд Кэйр Стармер, Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Финляндын Ерөнхийлөгч Александр Стубб, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга  Марк Руттеттэй тодорхой сэдвээр уулзаж хэлэлцэнэ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленский нарын уулзалт эхэллээ  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй