
Тээврийн прокурорын газрын хяналтын харьяа Замын цагдаагийн газрын теле хяналт, замын хөдөлгөөний удирдлагын хэлтэс нь дэлхийн 21 улс оронд хэрэглэгдэж буй IREX буюу AI систем бүхий камерыг Улаанбаатар хотын 176 байршил, уулзварт 2606 камер байршуулан 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хойш замын хөдөлгөөний 5 сая гаруй зөрчлийг илрүүлэн шийтгэл оногдуулахгүйгээр иргэдийн гар утсанд мэдээллийг хүргэх байдлаар туршилтаар хэрэгжүүлж байна.
Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системээр зөрчлийг илрүүлснээр зам тээврийн ослыг бодитой бууруулах, иргэдийг зам тээврийн осолд өртөх хохирохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнийг ухаалгаар удирдах нөхцөл боломж бүрдэх юм.
Иймд иргэдийн замын хөдөлгөөнд оролцох соёл, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үе шаттай зохион байгуулж буй арга хэмжээг иргэд олон нийтийн зүгээс дэмжиж хамтран ажиллахыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.
Замын хөдөлгөөнд IREX ухаалаг систем AI теле хяналтыг ашиглаж эхэлжээ | ||
Үзсэн: 164 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.