
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 1-ний өглөө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний 25 дугаар уулзалтад оролцохоор Тяньжин хотод хүрэлцэн ирлээ. Энэ нь түүний БНХАУ-д хийж буй энэ оны хоёр дахь айлчлал юм.
Орос, Хятад хоёр нь ШХАБ-ыг үндэслэгч зургаан гишүүн орны нэг бөгөөд байгууллагын хүрээнд нягт хамтран ажилласаар ирсэн. Хоёр улсын харилцаа удирдагчдын стратегийн чиглүүлгийн дор сүүлийн жилүүдэд түүхэн дээд түвшинд хүрсэн гэж хоёр тал онцолдог.
Тяньжинд болох уулзалтад оролцсоныхоо дараа Ерөнхийлөгч Путин Бээжин хотод ажиллаж, Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцох юм.
Путины айлчлалын бүрэлдэхүүнд гурван шадар сайд, арав гаруй сайд болон томоохон бизнесийн төлөөлөл багтаж буйг ОХУ-ын тал мэдээлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тяньжинд хүрэлцэн ирэв | ||
Үзсэн: 140 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.