
Тээврийн прокурорын газар нь Замын цагдаагийн газрын орон нутгийн замын хяналтын хэлтсийн Тууш замын хяналтын тасгийн эрх бүхий албан тушаалтны Хөшигийн хөндий дэх 16 км үргэлжлэх тууш замд үйлдэгдсэн замын хөдөлгөөний дүрэм зөрчих зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
2025 онд Тууш замын хяналтын тасгийн эрх бүхий албан тушаалтнаас:
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон,
- Жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,
- Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн,
- Замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэсэн, эсхүл буцаж эргэсэн,
- Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-аас дээш хувиар хэтрүүлсэн,
- Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан зэрэг зөрчил гарсаныг хянан шийдвэрлэжээ.
Дээрх зөрчлийн дийлэнх нь жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн хязгаараас хэтрүүлсэн болон замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчлүүд байна.
Замын хөдөлгөөний дүрэмд "Тээврийн хэрэгслийн хурдыг тууш замд цагт 100 км-ээс хориглоно" гэж заасан байдаг.
Тээврийн прокурорын газраас 2025 онд тууш замын хяналтын тасгийн эрх бүхий албан тушаалтнаас шалган шийдвэрлэсэн зөрчлийн улмаас тууш замын байгууламжид нийт 233.805.950 төгрөгийн хохирол учирсан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлүүлсэн байна.
Улаанбаатар хотоос Хөшигийн хөндий чиглэлийн 16 километр үргэлжлэх тууш замд жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас хэтрүүлэхгүй, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг тус прокурорын газраас уриалж байна.
Тууш замд жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн хязгаараас хэтрүүлэх зөрчил зонхилж байна | ||
Үзсэн: 123 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.