Шууд Chart

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийжээ

2025-10-21 13:37:56

Завхан аймгийн прокурорын газар нь тус аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Байгалиа хамгаалъя” арга хэмжээг зохион байгуулжээ.

Тус арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллага, хөрөө рам ажиллуулдаг иргэдийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт, шалгалт хийсэн байна.

Шалгалтын үр дүнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 4 хөрөө рамын үйл ажиллагааг түр зогсоож, илэрсэн зөрчил, дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулан, иргэдэд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, мэдээлэл өгч ажилласан байна.


Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийжээ  
Үзсэн: 206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй