
Архангай аймгийн прокурорын газраас хүүхдийн эсрэг болон хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн зохицуулалтыг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор “Хүүхэд №1” аяныг зохион байгуулан, аяны уриалга, постерыг гаргаж төрийн байгууллагуудад хүргүүлэн, аянд нэгдэхийг уриалж хамтран ажиллаж байна.
Аяны хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, хүүхдийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг иргэд, олон нийтэд таниулан ажилласан.
Мөн эрсдэлт нөхцөлд, тусламж шаардлагатай, эрх ашиг нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийг илрүүлэх зорилгоор тандалт судалгаа явуулж, хүүхдийн эрхийн 108 дугаарын утсанд ирж байгаа дуудлага мэдээллийг судалж дүн шинжилгээ болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургууль, цэцэрлэг орчмын бүсийн эрсдэлийн үнэлгээг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна.
Түүнчлэн аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Хүүхдийн эрх өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр видео контент, эссэ, гар зургийн уралдаан зарлаад байна.
“Хүүхэд №1” аяныг зохион байгууллаа | ||
Үзсэн: 159 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.