Шууд Chart

Анхан шатны эмнэлгээс дүүрэг, улсын эмнэлэгт цаг авах системийг цахимжууллаа

2025-11-25 16:50:54

Эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх зорилгоор анхан шатны эмнэлгээс дүүрэг, улсын эмнэлгийн цаг захиалгыг цахимжуулах нэгдсэн системийг ашиглалтад орууллаа.

Уг системийг нэвтрүүлснээр иргэд анхан шатны цахим бүртгэлийн системээр дамжуулан дараагийн шатлалын эмнэлгийн эмч, мэргэжлийн үзлэгт цаг авах боломжтой болж байна.

Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дараалал эрс багасна гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа.

Судалгаагаар иргэд дүүрэг, улсын эмнэлэгт үзүүлэх үйлчилгээнийхээ өмнө урьдчилан цаг аваагүйгээс болж дунджаар 1.5–2 цаг орчим оочроо хүлээдэг. Мөн тухайн шатлалын байгууллагуудын хооронд мэдээлэл зөрөх хүндрэл гардаг байсан байна. Цахим цаг захиалгын нэгдсэн систем нэвтэрснээр эдгээр бэрхшээл шийдэгдэж, иргэд шуурхай, ил тод, уялдаа холбоотой үйлчилгээ авах боломж бүрдлээ. 

Системийн давуу тал:

  • И-Монголиа  системээр дамжуулан захиалсан цагийн мэдээллээ харна.
  • Анхан шатны эмнэлгээс цахим сувгаар дамжуулан шууд цаг авах боломжтой.
  • Эмнэлэгт очиж оочир хүлээх шаардлагагүй, товлосон цагтаа үзүүлнэ
  •  Анхан шатнаас эхлэн өвчний түүх нэг мөр хадгалагдаж, лавлагаа шатанд үргэлжлэн ашиглагдана
  •  Улаанбаатар болон орон нутгийн аль ч эрүүл мэндийн байгууллагад системийн ялгаагүйгээр цаг авах боломжтой
  •  Үйлчлүүлэгч–эмчийн мэдээлэл хооронд шууд холбогдож, үзлэгийн чанар сайжирна

Эмнэлгийн байгууллагад үзүүлэх давуу тал:

  • Цахим бүртгэл ашигласнаар очир дараалал 30–50% буурах тооцоотой
  • Анхан шат – лавлагаа шатлалын мэдээллийн алдагдал буурч, дамжуулга илүү хурдан болно
  • ӨЭМТ-өөс нарийн мэргэжлийн эмч рүү чиглүүлэх явц стандартжиж, илүү тодорхой болно
  • Эмч нар үйлчлүүлэгчийн өмнөх эмчилгээ, шинжилгээний мэдээллийг давхардалгүйгээр авч,
    илүү оновчтой шийдвэр гаргах боломж бүрдэнэ.
  • Захиргаа, нягтлан, бүртгэлийн ачаалал буурч, байгууллагын нөөцийн менежмент сайжирна.

Системийг туршилтаар ашигласан 3 сарын хугацаанд:

  • Лавлагаа шатны хүлээлгийн хугацаа дунджаар 42% буурсан
  • Өвчтөний мэдээлэл зөрсөн тохиолдол 50% буурсан
  • Анхан шатны эмнэлгээс лавлагаа шат руу дамжуулсан цаг захиалга 2.8 дахин өссөн
  • Иргэдийн цахим ашиглалтын түвшин өсөж, тасалдсан үзлэгийн хувь буурсан байна.

 


Анхан шатны эмнэлгээс дүүрэг, улсын эмнэлэгт цаг авах системийг цахимжууллаа  
Үзсэн: 164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй