Шууд Chart

2025 оны эхний арван сарын байдлаар 12410 зөрчил илрүүлжээ

2025-11-27 12:04:45

Прокурорын байгууллагаас зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг 2025 оны 10 дугаар байдлаар 343 удаа шалгаж, 176 судалгаа хийж, 81 удаагийн танилцах ажиллагаа явуулж, нийт 12410 зөрчлийг илрүүлсэн.

Тодруулбал, “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэр, үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэх”-ийг 167 удаа, "Хүнийг саатуулах" эрх хязгаарлах арга хэмжээг хууль журамд заасны дагуу авч хэрэгжүүлсэн эсэх”- ийг 42 удаа, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн шийдвэрийн хууль зүйн үндэслэл”- ийг 37 удаа, Прокурорын хяналтын ажлын чиглэлээр 28 удаа, “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам"-ын хэрэгжилт”-ийг 16 удаа, “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн хууль зүйн үндэслэл” 12 удаа, “Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах журмын хэрэгжилт”- ийг шалгасан 11 удаа, “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунган шалгасан хэргийн хууль зүйн үндэслэл”-ийг 10 удаа тус тус шалгажээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, давтан гаргуулахгүй байх зорилгоор эрх бүхий байгууллагад прокурорын 182 шаардлага хүргүүлж, зөрчлийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн 169 эрх бүхий албан тушаалтанд сахилгын шийтгэл авахуулсан.  

Шалгалтын явцад Зөрчлийн хуулийг буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, хүнд шийтгэл оногдуулсан 7181 эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичсэн байна.

 


2025 оны эхний арван сарын байдлаар 12410 зөрчил илрүүлжээ  
Үзсэн: 124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй