Шууд Chart

Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдав

2014-10-02 09:37:55

 Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал болжээ. Хурлаар  Монголбанкны  Санхүүгийн  мэдээллийн  албанаас  мөнгө  угаах, терроризмыг  санхүүжүүлэхтэй  тэмцэх,  урьдчилан  сэргийлэх  талаар  хийж  буй  ажлын явц, үр  дүнгийн  талаарх мэдээлэл,  Монголбанкны дотоод хяналтын болон санхүүгийн тайлан гаргах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, дотоод хяналтын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилтийн явц, үр  дүнтэй  танилцсан  мэдээлэл  зэргийг хэлэлцсэн байна. 

Хэлэлцсэн  асуудалтай  холбогдуулан  гаргасан  Монголбанкны  Хяналтын зөвлөлийн  шийдвэрийг  Монголбанкны  Ерөнхийлөгчид  хүргүүлж,  УИХ-ын  байнгын хороонд явуулахаар тогтжээ. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдав  
Үзсэн: 1538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй