Шууд Chart

10 хүүхэд тутмын гурав нь шударга байх талаар аав, ээжтэйгээ огт ярилцдаггүй

2014-10-02 10:07:04

Авлигатай тэмцэх газраас Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран зохион байгуулсан “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-нд хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангийн сурагчдаас санамсаргүй байдлаар 802 хүүхдийг сонгож хамрууллаа. 

Судалгааны дүнгээс харахад эмэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эрэгтэй хүүхдийнхээс өндөр байв. Эцэг, эх нь хүүхэдтэйгээ шударга байх талаар байнга ярилцаж байх нь тэднийг шударга хандлага гаргахад эерэгээр нөлөөлдөг байна. Арван хүүхэд тутмын гурав нь шударга байх талаар эцэг, эхтэйгээ маш цөөн удаа, эсвэл огт ярилцаж чаддаггүй ажээ. Хүүхдээ шударга бус зүйл хийхэд эцэг, эхийн үзүүлэх хариу үйлдэл тэдний зөв төлөвшил, шударга байхад шууд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ буруу зүйл хийснийг мэдсэн эцэг, эх энэ тухай ойлгуулах, тайлбарлах шаардлагатай гэсэн үг юм.
 
Тав дахь удаагаа зохион байгуулсан энэхүү судалгаагаар хүүхдүүдийн шударга байдал өмнөх онуудынхаас 1.1 пунктээр өссөн эерэг дүнтэй гарав. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

10 хүүхэд тутмын гурав нь шударга байх талаар аав, ээжтэйгээ огт ярилцдаггүй  
Үзсэн: 1402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй