Шууд Chart

Топ-20 индекс 0.33 хувиар буурчээ

2014-10-02 13:11:55

Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаагаар 25 хувьцаат компанийн нийт 41.115 ширхэг хувьцаа арилжигдаж, 31.521.140.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Тодруулбал, “А” самбарт 18 компанийн 35.804 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 26.142.409.00 төгрөгийн, “Б” самбарт 7 компанийн нийт 5.311 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 5.378.731.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Харин ТОП-20 индекс 15.745.15 нэгж буюу 0.33 хувиар буурсан байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 999.05 нэгж болж 0.01 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Топ-20 индекс 0.33 хувиар буурчээ  
Үзсэн: 1920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй