Шууд Chart

21 аймгийн залуучууд бодлогын асуудлаа хэлэлцэнэ

2014-10-02 13:48:44

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газартай хамтран залуучуудын сэдвээр бэлтгэж байгаа “Үндэсний хүний хөгжлийн илтгэл 2014”-ийн хүрээнд “Залуучууд ба бодлогын асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг маргааш МЗХ-ны Залуус танхимд зохион байгуулна. Уг хэлэлцүүлгийг Залуучуудын талаар баримтлах бодлого болон суурь судалгаанд дүн шинжилгээ хийх,  залуусын үзэл бодол, үнэлэлт дүгнэлтийг хүлээн авах зорилгоор МЗХ, НҮБ-ын Хүний хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Энэхүү хэлэлцүүлэгт 21 аймаг, есөн дүүргийн залуусын төлөөлөл, залуучуудын чиглэлээр ажилладаг ТББ-ын төлөөлөгчид  оролцох бөгөөд өнөөгийн залуучуудад тулгамдаж буй асуудлын талаарх судалгаанд үндэслэж хэлэлцүүлэг өрнүүлж, түүнээс гарсан санал санаачилгыг  “Үндэсний хүний хөгжлийн илтгэл 2014”-д тусгах юм байна.

Салбар хэлэлцүүлэг залуучууд ба хөдөлмөр эрхлэлт, залуучууд ба оролцоо, залуучууд ба боловсрол, залуучууд ба эрүүл мэнд, залуучууд ба хөгжлийн бэрхшээл, залуучууд ба гэр бүл, жендэр гэсэн сэдвээр өрнөж залуус санал бодол, үнэлэлт дүгнэлтээ өгөх ажээ.

Хэлэлцүүлгийг  гол ач холбогдол  нь хөдөө орон нутаг, нийслэл хотын залуучуудын нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ залуучууд руу чиглэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын байр суурь, тэдний хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид  явуулах бодлоготой танилцан цаашдын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад  чухал түлхэц болох юм байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

21 аймгийн залуучууд бодлогын асуудлаа хэлэлцэнэ  
Үзсэн: 1550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй