Шууд Chart

Хяналтын байцаагчдыг сэлгэх журмаар ажиллуулна

2014-10-02 13:54:50

Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын хүрээнд хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авлигад өртөх өндөр эрсдэл бүхий нийт 187 албан тушаалтны судалгааг гаргуулан авч хянан үзэхэд 96 албан тушаалтан буюу 51 хувь нь тухайн байгууллагадаа 5-10 жил ажиллаж, хяналт шалгалтын нэг төрлийн чиг үүргийг дагнан хэрэгжүүлжээ.

Нэг бүс нутагт 10 буюу түүнээс дээш жил ажиллаж байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байдлыг бий болгохоор байна. Төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудын хувьд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж мэдэгдэл, тайлбар гаргах үүргийг хэрэгжүүлдэггүй аж.

Дээрх зөрчлийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт зөвлөмж, чиглэл хүргүүлсний дагуу тус газраас нийслэл, дүүргийн хэмжээнд 100 гаруй хяналтын улсын байцаагчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэж, Авлигатай тэмцэх газраар уг албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулжээ.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хяналтын байцаагчдыг сэлгэх журмаар ажиллуулна  
Үзсэн: 2288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй