Шууд Chart

Гаальчид нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа

2014-10-03 10:09:50

Гаалийн Ерөнхий Газраас энэ оныг “Мэдээлэл солилцоог идэвхжүүлэх, хамтын хариуцлагыг дээшлүүлэх” жил болгон зарласантай холбогдуулан ГЕГ-ын харьяа Гашуунсухайт дахь Гаалийн газрын нийт гаалийн улсын байцаагч нар нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдрийг “Гааль хамтын ажиллагаа-Мэдээллийн ил тод байдал” сэдвийн дор зохион байгуулж, гааль-бизнесийн түншлэлийг бэхжүүлэн, гаалийн харилцаанд оролцогч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад гаалийн хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчилаж, иргэдийн хүссэн асуултад чиглэл хариуцсан Гаалийн улсын байцаагч нар холбогдох хуулийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаа.
 
Мөн энэ үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын ард иргэдэд хориглосон болон хязгаарласан бараа, түүний дотор хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчлийг илрүүлж буй эрэлч нохойн үзүүлэх сургалтыг явуулсан байна. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гаальчид нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа  
Үзсэн: 1516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй