Шууд Chart

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

2014-10-03 10:36:19

Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл,  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийн танилцуулга зэрэг асуудлыг авч хэлэлцэв.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс холбогдох газруудад хариуцсан чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн байна.
 
Дашрамд дурдахад, тус зөвлөл нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн салбарт учирсан эрсдлийг бууруулахад хууль тогтоомжоор олгогдсон эрх үүргийн хүрээнд авах шаардлагатай арга хэмжээний талаар нэгдсэн байдлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргахад чиглэгдэх үйл ажиллагааг явуулдаг.
 
Зөвлөлийн удирдах хорооны бүрэлдэхүүн нь Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн Сайд, СЗХ-ны дарга нараас бүрддэг билээ. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа  
Үзсэн: 1741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй