Холимог тулааны Насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ 2026 оны нэгдүгээр сарын 08- 11-ний өдрүүдэд БНХАУ-ын Сычуань мужийн Лужоу хотод зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд Азийн 30 гаруй орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.
Монгол улсыг төлөөлөн Азийн дэвжээнд нийт 14 тамирчин гарах бөгөөд баг тамирчдыг ахлан Монголын Холимог Тулааны Холбооны ЕНБД Г.Дашдаваа болон дасгалжуулагч Г.Чулуунхуяг нар ажиллах юм.
Азийн холимог тулааны холбоо (AMMA)-оос зохион байгуулж буй энэхүү тэмцээнээр “Аичи Нагоя-2026” Азийн зуны спортын XX дугаар наадам болон “Рияд 2026” “Азийн танхимын болон тулааны спортын VI наадам”-уудад оролцох эрхийг олгохоороо онцлогтой болж байна.
2024 онд Камбож улсад явагдсан Азийн аваргын тэмцээнээс Монголын холимог тулаанчид 1 алт, 1 хүрэл медаль хүртэж байсан билээ. -96 кг-д өрсөлдсөн ОУХМ Э.Мөнгөншагай азийн аваргын дэвжээнд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн бол ОУХМ Б.Алтанчимэг -60 кг-д хүрэл медалийн болзол хангаж байжээ.
| Холимог тулаанчид Азийн аваргыг зорилоо | ||
| Үзсэн: 385 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.