Монголын чөлөөт болон сонгомол бөхийн 2026 оны улирлын эхлэл болж, тухайн жилийн өнгийг тодорхойлох анхны томоохон тэмцээн болох Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.
Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1980 оны Москвагийн зуны XXII олимпын их наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, алдар суугаа мөнхөлсөн нэрт бөх Жамцын Даваажав агсны нэрэмжит болгон зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд түүний Монголын бөхийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, спортын түүхэнд үлдээсэн гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхжүүлж байгаа аж.
Тэмцээний эхний өдөр буюу нэгдүгээр сарын 8-нд сонгомол бөхийн төрөлд олимпын 6 жинд шилдэг тамирчид хүч сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулна. Харин нэгдүгээр сарын 9, 10, 11-ний өдрүүдэд чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд улсын шилдгүүд ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Энэхүү тэмцээн нь зөвхөн улсын аваргуудыг тодруулах төдийгүй Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн болон чөлөөт, сонгомол бөхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох өндөр ач холбогдолтой.
| Чөлөөт бөх, сонгомол барилдааны улсын аварга эхэллээ | ||
| Үзсэн: 411 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.