Шууд Chart

Статистикийн салбарын шагнал гардууллаа

2014-10-03 12:35:00

Монгол Улсад Статистикийн алба үүсч хөгжсний 90 жилийн ойг тохиолдуулан бүртгэл статистик, эдийн засгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдаа шагнаж, урамшууллаа.

Статистикийн салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан Нандины Мандаа,  Бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын шинжээч Андрайн Мөнхцэцэг, Мэдээлэл боловсруулалт, технологийн газрын шинжээч Бүүвэйбаатарын Энх-Амгалан,  хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын шинжээч Энхтайваны Гантуяа нарыг  “Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан”  цол тэмдгээр шагнасан байна.

Мөн энэ үеэр ахмад ажилтан Доржийн Төмөртогоо, Хүн ам, нийгмийн статистикийн газрын шинжээч Ичинноровын Энхбаатар,  Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын шинжээч Зоригтын Хүслэн, Мэдээлэл боловсруулалт, технологийн газрын шинжээч Балдандоржийн Тамир нарыг  ҮСХ-ны Хүндэт жуухаар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны “Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Хүн ам, нийгмийн статистикийн газрын Хүн ам, орон сууцны тооллогын товчооны статистикч Төрбатын Уянга,  Хүн ам, нийгмийн статистикийн газрын статистикч Маширын Оюунцэцэг, Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан Зундуйн Даваасүрэн нарыг шагналаа. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Статистикийн салбарын шагнал гардууллаа  
Үзсэн: 1995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй