Шууд Chart

Улсын бүртгэгчдийг бэлтгэв

2014-10-03 12:57:22

Улсын бүртгэлийн ерөнхий газраас  тогтмол явуулдаг “Улсын бүртгэгч бэлтгэх” ээлжит сургалт зохион байгуулагдлаа. 

Сургалтаар  дамжуулан тус газрын  иргэний улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, архивын лавлагаа, мэдээллийн технологийн чиглэлээр нэгдсэн ойлголт өгөхөөс гадна суралцагчдад газар дээр нь чиглэл тус бүрээр дадлага хийлгэн танилцуулах хүрээнд үндсэн мэдлэг олгосон юм. Тодруулбал, суралцагчид улсын бүртгэлийг анхан шатны нэгжээс хэрхэн хийдэг, энэ хүрээнд дагаж мөрддөг эрх зүйн орчин, бүртгэл хийхэд анхаарах зүйлээр зогсохгүй улсын бүртгэгчийн хүлээх үүрэг хариуцлагаас гадна мэдээллийн технологийн чиглэлээр мэдлэгтэй болж төгссөн байна. 
 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Улсын бүртгэгчдийг бэлтгэв  
Үзсэн: 1972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй