Шууд Chart

“Хамаг Монгол” "Хубилай хаан" багууд ээлжит ялалтаа авлаа

2026-01-19 09:03:29

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын тавдугаар тойргийн хоёр дахь өдрийн барилдаанд Од групп ХХК-ийн “ОД ГРУПП” баг Алсын жим ХХК-ийн “ХАМАГ МОНГОЛ” багтай учраа тааран барилдаж, Хамаг Монгол баг 16:9-өөр ээлжит ялалтаа авлаа.

Хамаг Монгол багт улсын заан Б.Бат-Өлзий /2/, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул /4/, аймгийн арслан Ө.Батсуурь /5/, аймгийн арслан Г.Цоггэрэл /3/, аймгийн арслан Б.Цагаанбанди /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан дархан аварга Н.Батсуурь /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Төмөрбаатар /0/ нийт 16 даваагаар ээлжит ялалтаа авсан бол Од групп багт улсын аварга О.Хангай /3/ улсын заан Д.Хүдэрбулга /3/ улсын харцага Г.Ганхуяг /1/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Х.Наранбаяр /0/, улсын харцага М.Бэлгүтэй /0/ хоёрдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн начин Б.Гончигсүрэн /0/, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Батбаяр /0/, нийт 9 даваа авсан юм.

Хамаг Монгол багийн дасгалжуулагчаар улсын харцага Т.Баасанхүү, Од групп багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Мягмарсүрэн нар ажиллав.

Нутгийн буян группийн “ХУБИЛАЙ ХААН” баг, Хэрэйд ХХК-ийн “ХҮЛЭГҮ” багтай учраа тааран барилдаж, Хубилай хаан баг 20:5-аар илт давуу ээлжит ялалтаа авлаа.

Хубилай хаан багт улсын арслан Ц.Бямба-Отгон /5/, улсын начин Д.Амарсайхан /4/ улсын начин Б.Лхагвадорж /4/, улсын начин Х.Оргилболд /3/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /2/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан М.Гантулга /2/ нийт 20 даваа авсан бол Хүлэгү багт улсын заан Б.Серик /2/, улсын харцага Г.Бадрах /1/, аймгийн арслан Е.Көптилек /0/, аймгийн арслан Н.Намнансүрэн /2/, цэргийн арслан Б.Өлзийсайхан /0/, нийт 5 даваа авсан юм.

Хубилай хаан багийн дасгалжуулагчаар улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, Хүлэгү багийн дасгалжуулагчаар улсын заан Б.Серик нар ажиллав.

Дараагийн барилдаан нэгдүгээр сарын 24-ний Бямба гарагт 14:30 цагаас Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын /зургаадугаар тойргийн эхний хагас/ барилдаанаар үргэлжилнэ.

Эх сурвалж: Монголын Үндэсний бөхийн холбоо


“Хамаг Монгол” "Хубилай хаан" багууд ээлжит ялалтаа авлаа  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй