Шууд Chart

Чингэлтэй дүүрэгт 38 дэлгүүрт нөөцийн мах худалдаж эхэллээ

2026-01-20 11:38:20

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэсэн байна. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр өнөөдрөөс эхлэн жижиглэн хэлбэрээр худалдана. Үнийн хувьд хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулах юм байна.

Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас борлуулдаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг ийнхүү эрт эхэлж байна гэж УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газраас мэдээллээ.

“Амар байна уу” Сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Чингэлтэй дүүргийн тухайд 38 байршилд нөөцийн мах худалдаж байна.


Чингэлтэй дүүрэгт 38 дэлгүүрт нөөцийн мах худалдаж эхэллээ  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй