Катар Улсын Доха хотноо зохион байгуулагдаж буй “DIMDEX-2026” зэвсэглэл, техник, технологийн олон улсын үзэсгэлэнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Төлөөлөгчдийн хамтаар оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний Тусгай хүчний командлагч хурандаа Б. Хаш-Эрдэнэ 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус улсын Тусгай хүчний штабт зочилж, Нэгдсэн тусгай хүчний командлагч бригадын генерал Мохаммэд Заяэд Ал-Отайби-тай уулзаж, Катар Улсын Нэгдсэн тусгай хүчний онцлог, үйл ажиллагаатай танилцлаа.

Хурандаа Б.Хаш-Эрдэнэ хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа ялангуяа, тусгай хүчин хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг тухай онцолж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

| Монгол, Катарын тусгай хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов | ||
| Үзсэн: 143 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.