Шууд Chart

Зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийгдэж байна

2026-01-21 10:05:21

Монополын эсрэг газрын даргын 2026 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай удирдамж батлагдаж, үндэсний уламжлалт баяр цагаан сарыг угтан өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний худалдаа, хангамж нийлүүлэлтийн байдалд хяналт шалгалт хийгдэж байна. Хяналт шалгалтад зах худалдааны төвүүд, сүлжээ дэлгүүрүүд хамрагдаж байна.

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний худалдаа, нийлүүлэлт, шат дамжлага, үнэ бүрдэлт, зах зээлийн нөхцөл байдлыг судлан тогтоохын зэрэгцээ урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах зорилгоор зах, худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүрүүдэд зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нарийвчилсан шалгалт хийгдэж, хариуцлага тооцож ажиллахаар болсон байна.

Монополын эсрэг газрын зүгээс аж ахуй эрхлэгчдэд лангуу болон үйлчилгээний хэсэгт үнийн мэдээллийг байршуулж хэвших, үнийн өөрчлөлттэй холбоотой үндэслэл бүхий бодит мэдээлэл, төлбөрийн баримтыг хэрэглэгчдэд өгөх, баталгаат хэмжих хэрэгсэл ашиглах, хэмжих нэгж болон хэмжээний талаар мэдээлэл өгч хэвших, хэрэглэгчийн гомдол хүлээн авч шийдвэрлэх журамтай байх, үйлчилгээний соёл, хандлагыг дээшлүүлж ажиллах зэрэг чиглэлээр шаардлага, зөвлөмж өгч ажиллаж байна. Хяналт, шалгалт үргэлжилж байна.


Зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийгдэж байна  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 9 минутын өмнө
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Бидэнтэй нэгдээрэй