Дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд өнөөдөр гэмтэл гарлаа. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд эрчим хүчний систем чадлын дутагдалд орж болзошгүй байгааг ЭХЯ мэдээллээ.
Тиймээс Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн хэмжээнд 2026.01.20-ны 17:00-20:00 цагийн хооронд Диспетчерийн үндэсний төвөөс цахилгаан хязгаарлаж болзошгүйг “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” компанид мэдэгджээ. Хязгаарлалт 1.5-2 цаг үргэлжилнэ.
Цахилгаан хязгаарлах газар
- Дархан-Уул аймаг: Дархан сум 1, 4, 5, 6-р баг, 13, 14 дугээр баг, 7, 8-р багийн зарим хэсэг, Шинэ хорооллын зарим байр, Хонгор сум, Шарынгол сумын зарим хэсэг,
- Сэлэнгэ аймаг: Сүхбаатар сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар баг, Баянгол сумын 1, 3 дугаар баг, Мандал сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар баг, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Зэлтэр сум, Хэрх тосгон, Орхонтуул, Сант, Ерөө сум
- Төв аймаг: Заамар сум, Хайлааст баг, Борнуур, Жаргалант, Угтаал, Цээл, Сүмбэр сум.
| Дархан, Сэлэнгэ, Төв аймагт дахин цахилгаан хязгаарлаж болзошгүй | ||
| Үзсэн: 161 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.