Шууд Chart

Прокурорууд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнд хяналт тавих төвийн үйл ажиллагаатай танилцлаа

2026-01-22 10:53:21

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнд хяналтын тоног төхөөрөмж ашиглан хяналт тавих журам”-ыг 2025 оны 3 дугаар сард баталсан.

Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ нь гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн суралцах, хөдөлмөрлөх эрхийг ханган, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай, бодитой явуулах нөхцөлийг бүрдүүлдэг онцлогтой. Мөн яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тохиолдлыг бууруулах, эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнд техникийн хяналт тавих цахим хяналт удирдлагын дэд төвийг харьяа 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид шинээр байгуулсантай холбогдуулан Улс, Нийслэл, дүүргийн прокурорын газрын прокурорууд үйл ажиллагаатай нь танилцаж, санал солилцов.

 

 


Прокурорууд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнд хяналт тавих төвийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй