Нийслэлийн нутаг дэвсгэрт аюултай ачаа тээвэрлэгч, тээвэрлүүлэгч аж ахуйн нэгжид Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Химийн хортой болон аюултай бодисын тухай хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, Монгол Улсын стандартын үзүүлэлт шаардлагыг хангуулах зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх шалгалтын ажил өчигдрөөс эхэлж ирэх сарын 28-ны өдөр хүртэл хийхээр боллоо.
Зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх хяналтын ажилд Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын техникийн хяналт хариуцсан зохицуулагч, Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, Хяналт шалгалтын газрын автотээврийн хяналтын улсын ахлах байцаагч, Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч, ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан мэргэжилтнүүд оролцох юм.
Энэ ажлын зорилго нь илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангахад оршиж байгаа юм гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.


| Аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, шалгаж байна | ||
| Үзсэн: 193 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.