Жүдо бөхийн холимог багийн 12 дахь удаагийн УАШТ-ий алтан медалийн төлөөх шигшээ барилдаанд “Алдар” спорт хороо болон “Хилчин” спорт хорооны нэгдүгээр багийнхан тунаж үлдсэн. “Алдар” спорт хорооны багаас Г.Болор-Очир, А.Мөнх-Эрдэнийг, А.Адьяасүрэн, А.Дуламсүрэнг, С.Лхагвадулам, Д.Есүйг ялав.

Харин “Хилчин” спорт хорооны тамирчдаас Б.Гончигсүрэн, Ө.Дүүрэнбаярыг, Т.Ариунзаяа, Г.Наранцэцэгийг, Ё.Басхүү, Л.Анхзаяаг дийлсэн.
Улмаар хоёр багийнхан 3:3-аар тэнцэж, ахин нэг жинг сугалан барилдахад -90 кг-ын жинд Г.Болор-Очир, А.Мөнх-Эрдэнэ нар хүч сорих болж, Г.Болор-Очир өрсөлдөгчөө буулган авснаар ялагчийн хувь заяаг шийдлээ.

| “Алдар” спорт хорооны баг, тамирчид холимог багийн улсын аварга боллоо | ||
| Үзсэн: 111 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.