Шууд Chart

М.Энхбаяр улсын аварга боллоо… 

2026-01-26 11:48:42

Байт харвааны 2026 оны танхимын УАШТ-ий рекурв харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Котинос” клубийн харваач, спортын мастер М.Энхбаяр түрүүллээ. Тэрээр шигшээ харваанд 7:1 харьцаатай хожиж, УАШТ-ээс ганцаарчилсан төрөлд 2 дахь алтан медаль, багийн төрлүүдтэй нийлээд 5 дахь алтан медалиа хүртлээ. 

2015 оноос насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх эхэлсэн тэрээр өнгөрсөн хугацаанд УАШТ-ээс ганцаарчилсан болон багийн төрлүүдэд нийт 14 медаль хүртээд байна. М.Энхбаяр анх 2013 онд “Галт Сум” клубт анхны багш, спортын мастер Ө.Цэрэнмядаг багшийн удирдлагад тамирчны гараагаа эхлүүлж байжээ. 

Мөнгөн медалийг “Добу Мэргэн” клубийн харваач М.Нармандах хүртлээ. Түүний хувьд УАШТ-ий ганцаарчилсан төрөлд анх удаа аваргын төлөө шалгарсан нь энэ байв. Ингэхдээ хагас шигшээд өнгөрсөн жилийн хүрэл медальт, ОУХМ Б.Буянтүшиг, шөвгийн наймд өнгөрсөн жилийн аварга, ОУХМ Б.Отгонболд нарын үндэсний шигшээ багийн шилдэг тамирчдыг ялан гарч ирсэн онцлох амжилтыг гаргасан юм. 

Эрэгтэй нийт 78 харваач энэ удаагийн УАШТ-д цэц сорьсноос “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Д.Дашнамжил хүрэл медаль хүртлээ. Тэрээр 2025 оны танхимын УАШТ-д мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү хоёр жил дараалан УАШТ-ий медальтан боллоо. 

 

Эрэгтэйчүүдийн багийн харвааны дүн (рекурв):

  1. "Алдар" спорт хороо - Д.Дашнамжил, Б.Отгонболд, Н.Мөнхбаатар
  2. "Добу Мэргэн" клуб - Н.Ананд, Б.Болор-Эрдэнэ, М.Нармандах
  3. "Эрч" клуб - Ц.Цэнгүүн, Б.Билгүүдэй, Б.Мөнхбаясгалан

 

 

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

М.Энхбаяр улсын аварга боллоо…   
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй