Шууд Chart

Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ

2026-01-26 14:21:15

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний албанд өнгөрсөн долоон хоногт чатбоск мессэж сувгаар нийт 1080 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс хүүхдийн эрх, хамгаалалын 198 дуудлага, Зөвлөгөө хүссэн дуудлага 72 дуудлага, мэдээлэл хүссэн дуудлага 484 дуудлага,  зорилтот бус 326 дуудлага бүртгэгдсэн байна.  

Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 177 байгаагаас аймгийн хэмжээнд 61 дуудлага мэдээлэл,нийслэлийн хэмжээнд 116 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна. 

Мөн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 20 хүүхэд үйлчилгээ авсан байна.  


Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй