Шууд Chart

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт “Бага сургууль” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ

2026-01-26 17:40:42

Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтран хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт 75 хүүхдийн хүчин чадалтай, иж бүрэн тоноглосон шинэ “Бага сургууль” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

“Хаан Банк”-ны хөрөнгө оруулалтаар баригдсан уг сургууль нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй дулаан, агааржуулалт, сэргээгдэх эрчим хүч зэрэг орчин үеийн инженерийн шийдэлтэй, байгальд ээлтэйгээрээ онцлог юм.

Мөн сургалтын орчин нь үндэсний болон олон улсын стандартад нийцсэн өндөр хурдны интернэт, цахим анги, стандартын гал тогоо зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, бага насны хүүхдэд ээлтэй, гэртээ ойр боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлжээ.

Багш нарыг холимог бүлгийн сургалт болон цахим сургалтын арга зүйгээр чадавхжуулсан байна.


Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт “Бага сургууль” байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ  
Үзсэн: 108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй