Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна.
Иймд:
-Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх.
-Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах.
-Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх.
-Баталгаат зам гүүр, гармаар зорчихыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
| Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна | ||
| Үзсэн: 131 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.