Шууд Chart

Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ

2026-01-27 15:38:10

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Бичил санхүүгийн бодлогын зөвлөлийн ээлжит бус хурал боллоо.

Хурлаар Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэв.

Мөн 2025 оны 01 дүгээр улиралд иргэдийг өрийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, хэрэглээний зээлийн хэт өсөлтийг саармагжуулах замаар бизнесийн зээлийг дэмжих, санхүүгийн байгууллага хоорондын хамаарлыг бууруулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын салбарт авч хэрэгжүүлсэн эх үүсвэрийн хязгаарлалт, өр, орлогын болон зээл, үнэлгээний харьцааг чангатгасан бодлогын арга хэмжээний үр дүнг танилцууллаа.

Хурлын үеэр зөвлөлийн гишүүд банк бус санхүүгийн байгууллагын салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцолж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, журмын нэмэлт, өөрчлөлтэй холбоотой байр суурийг илэрхийлж, санал бодлоо солилцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. 


Банк бус санхүүгийн зээлийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй