Шууд Chart

Эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулав

2026-01-28 14:26:44

Монгол Улсын Засгийн газрын “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2025 оны 204 дүгээр тогтоолоор байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 2025 онд ургац алдсан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онд авсан Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн хүрээнд үндсэн төлбөрөөс хойшлуулах хүсэлтэй тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүд 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлнэ үү. Үүнд:

  • Аймгийн Онцгой байдлын газрын үнэлгээ, дүгнэлт:
  • Аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын дүгнэлт
  • Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ургац алдсан эсэх тодорхойлолт багтана. 

Эх сурвалж: ХХААХҮЯ


Эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулав  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй