Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарь
Хоёрдугаар сарын 01 Ням, 11:00
- Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан,
Хоёрдугаар сарын 07 Бямба, 13:00
- Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
Хоёрдугаар сарын 08 Ням, 11:00
- Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн хүчит бөхийн барилдааны сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
Хоёрдугаар сарын 09 Даваа, 13:00
- Сар шинийн баяр зориулсан өсвөрийн бөхийн барилдаан,
Хоёрдугаар сарын 09 Даваа, 13:00
- Сар шинийн баяр зориулсан Ахмад бөхчүүдийн барилдаан,
Хоёрдугаар сарын 10 Мягмар, 11:00
- Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
Хоёрдугаар сарын 11 Лхагва, 11:00
- Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан,
Хоёрдугаар сарын 11 Лхагва, 12:00
- Сар шинийн баярт зориулсан бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд оролцсон Шатрын тэмцээн,
Хоёрдугаар сарын 12 Пүрэв, 11:00
- Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
Хоёрдугаар сарын 13 Баасан, 09:00
- Сар шинийн баярт зориулсан Шагайн харвааны тэмцээн,
Хоёрдугаар сарын 14 Бямба, 09:00
- Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн Шагайн харвааны тэмцээн,
Хоёрдугаар сарын 15 Ням, 13:00
- Сар шинийн хүчит бөхийн барилдаанд оролцох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн эрхийн барилдаан
Хоёрдугаар сарын 16 Даваа 13:00
- Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа,
Хоёрдугаар сарын 17 Мягмар 13:00
- Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны 3-8 даваа,
Хоёрдугаар сарын 27 Баасан, 13:00
- Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
Хоёрдугаар сарын 28 Бямба, 13:00
- Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
| МҮБХ-ноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь | ||
| Үзсэн: 108 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.