Шууд Chart

Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулав

2026-01-29 13:09:14

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Хавдар судлалын үндэсний төвд хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.

“Онлайм Нетворк”, “Процесс интерллиженс”, “Мобиком корпораци”, “Монголын цахилгаан холбоо”, “Юнител”, “Скайтел”, “Ондо”, “Жимобайл” зэрэг компанийн удирдлагатай уулзаж авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 6 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулсан байна.


Авлигын эсрэг сургалтад 1745 албан тушаалтныг хамруулав  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй