Шууд Chart

Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна

2026-01-29 15:54:21

Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг амьтны амьдрах орчинг сайжруулах, хамгаалах, тоо толгойг хамгаалах идэш тэжээлийн хомсдлоос сэргийлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авах цэгийг хөхтөн амьтны тархац судалгааг үндэслэн тогтоосон.

Энэхүү судалгаагаар 14 цэгийг тогтоож 2025 оны 11 дүгээр сарын сүүлээс эхлэн 7 хоногийн давтамжтай тухайн цэгүүдэд биотехникийн арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нүхтийн аманд 50 боодол өвс, Хүрхрээгийн аманд 2 хэсэг газар 40 боодол өвс тавьсан.  Өнөөдөр /2026.01.29/ Манзуширын аманд 30 боодол өвс нийт 120 боодол буюу 2,5 тн өвс байршуулж биотехникийн арга хэмжээ авчээ.

 


Богдхан ууланд биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй