Засгийн газрын 56-р тогтоолын хэрэгжилтийн хүрээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах зорилготой ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжавын ахалсан ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж орон нутгийн удирдлага, малчидтай уулзаж, "Малхын тал" аймаг дундын отрын бүсэд ажиллалаа.
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл нартай хийсэн уулзалтаар өвөлжилтийн байдал хэвийн, мал сүрэг тарга хүчтэй, мал төллөх дөхөж буй энэ цагт малчид маань бэлтгэл сайтай байгаа мэдээллийг өгөв.
Аймгаас хөдөө аж ахуйн салбарт томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорин ажиллаж буйг тэмдэглэв.
Мөн аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг Засгийн газрын 230-р тогтоолын хүрээнд малчдад үнэ төлбөргүй олгож ажиллаж байна.
Улсын онцгой комиссоос нэмэлтээр олгосон 297 тонн тэжээлийг татан авч, аюулгүйн нөөцийг сэргээн бүрдүүлж ажиллаж байгааг мэдээллээ гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.


| "Малхын тал" аймаг дундын отрын бүсэд ажиллав | ||
| Үзсэн: 146 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.