Шууд Chart

"Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ боллоо

2026-01-30 17:09:09

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран 2026 оны 1 дүгээр сарын 26–30-ны өдрүүдэд “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Энэ хүрээнд салбарын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдэд уул уурхай, геологи, газрын тос, аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, эрх зүйн орчны шинэчлэл, төрийн бодлогын талаар мэдээлэл хүргэж, оролцогчдын санал хүсэлтийг сонслоо.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийн төлөвлөгөө, тайлан боловсруулахтай холбоотой зөвлөгөө өгч, зарим байгууллагын тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Тухайлбал, хайгуулын ажлын 12 төлөвлөгөө, 9 тайлан, уулын ажлын 15 төлөвлөгөө, 13 тайлан баталгаажсан байна.

Үндэсний геологийн албанаас 2020–2025 онд улсын төсвөөр хэрэгжсэн геологийн судалгааны үр дүн, цахимжилтын явц, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад ашиглах боломжийн талаар мэдээлэл өгч, оролцогчдод тайлбар, зөвлөгөө хүргэлээ.

Арга хэмжээний төгсгөлд МУУҮА-аас “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсан, шилжүүлсний татвар” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, оролцогч талууд эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал солилцов. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг танилцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Ийнхүү “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээ нь төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг бэхжүүлсэн, үр дүнтэй, өгөөжтэй арга хэмжээ боллоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  


"Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ боллоо   
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй