Шууд Chart

Хуванцрын хог хаягдал байгаль орчинд том дарамт үзүүлж байна

2026-02-03 13:44:54

Сүүлийн жилүүдэд хуванцар хог хаягдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө өссөөр байна.

Дахин боловсруулсан хог хаягдлын 26.6 хувийг хуванцар бүтээгдэхүүний хаягдал эзэлж байгаа нь бууруулах, дахин боловсруулах бодлогыг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.

Энэ хүрээнд “Үүсгэгч нь хариуцах”, “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг хэрэгжүүлж, нэг удаагийн хуванцар сав баглаа боодлын хаягдлыг үйлдвэрлэгч, импортлогч, дахивар нөөцийн цэгээр дамжуулан эргүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 


Хуванцрын хог хаягдал байгаль орчинд том дарамт үзүүлж байна  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй