Альпийн нуруунд 20 жилийн дараа дахин өвлийн олимп зохион байгуулагдах гэж байна.
Энэ жил 25 дахь удаагийн өвлийн олимпод ойролцоогоор 3,500 тамирчин оролцож, спортын 16 төрөл, 116 тэмцээнд 19 хоногийн турш медалийн төлөө өрсөлдөнө.
Өвлийн олимпийн нээлт хоёдугаар сарын 6 болно. Нээлтийн ёслол анх удаа олон байршилд зэрэг зохион байгуулагдана. Гол үйл ажиллагаа Милан хотын 80,000 хүний суудалтай Сан-Сиро цэнгэлдэхэд төвлөрнө. Үүний зэрэгцээ Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад тэмцээний бүсүүдээрээ төлөөлөгчид жагсана. Итали болон олон улсын уран бүтээлчид оролцох бөгөөд АНУ-ын поп од Мэрайя Кэри тайзнаа гарах төлөвтэй.
Мөн 60,000 орчим үзэгч оролцоно гэж тооцоолжээ. “Милан–Кортина”- 2026 нь түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй байршилтай өвлийн Олимп болно. Тэмцээн дараах дөрвөн үндсэн бүст хуваагдана
- Милан
- Вальтеллина (Бормио, Валдизотто, Ливиньо)
- Кортина (Антерсельва / Анхольц орно)
- Валь ди Фьемме (Предаццо, Тезеро)
Мөн Верона хот хаалтын ёслолыг хүлээн авч, 3-р сарын 6-нд Паралимпын нээлтийг зохион байгуулна. Итали улс Олимпыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна.Цанын уулын авиралт (Ski Mountaineering / Skimo) анх удаа Олимпын төрөл болно.
- Эрэгтэй, эмэгтэй спринт
- Холимог буухиа
- Хүйсийн тэнцвэр
“Милан–Кортина”- 2026 нь хүйсийн хувьд хамгийн тэнцвэртэй өвлийн Олимп болно. Эмэгтэй тамирчдын эзлэх хувь 47%-иас давна (Бээжин 2022 – 45.4%).
- Маскотууд
- Тина – Олимпын маскот
- Мило – Паралимпын маскот
Мөн зургаан цасан цэцгээс бүрдсэн “The Flo” баг нэгдэнэ.
| “Милан-Кортина” 2026 өвлийн олимпид 3500 тамирчин оролцоно | ||
| Үзсэн: 147 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.