Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны нэгдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 72 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 69 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер, худалдан авах ажиллагаатай холбогдох өргөдөл, гомдол зонхилжээ.
Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 304 өргөдөл, гомдлын 49-ийг нь шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 11-10 тусгай дугаараар 186 дуудлага хүлээн авав гэж АТГ-аас мэдээллээ.
| АТГ: Тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол зонхилов | ||
| Үзсэн: 130 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.