Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэнгийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж улс төрийн харилцааны түвшин ахиж, бүхий л салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлоод цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Монгол Улсын Шадар сайд Онцгой байдлын салбарт ихээхэн анхаарч гамшгийн эрсдэлийг бууруулах сайн туршлагыг судалж хэрэгжүүлэх, шинэ инновацыг нэвтрүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг шинэ шатанд хүргэх, улс орны гамшгийг даван туулах чадавхыг бий болгох хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байгааг онцоллоо.
Уулзалтын үр дүнд цаашид хоёр улсын харилцааны түвшинг ахиулж, боловсрол, хөдөө аж ахуй, мал аж ахуй, бүс нутгийн хөгжил болоод Онцгой байдлын салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай бүхий л салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй анхаарч ажиллахаа илэрхийлэв гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана | ||
| Үзсэн: 165 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.