Шууд Chart

“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна

2026-02-05 11:41:52

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах анги, салбарын захирагч, бүлгийн дарга-аврах ажиллагааны зааварлагч нарын “Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар энэ сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Тус сургалт нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/500 дугаар тушаалаар шинэчлэн батлуулсан “Эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах нийтлэг журам”-ыг үндэслэн зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог юм.

Журам шинэчлэгдсэнээр Онцгой байдлын байгууллагаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулахад холбогдох хууль тогтоомж, шийдвэрээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн бус байгууллага, сайн дурын хэсэг, иргэдээс дэмжлэг авах, тэдгээрийн харилцан ажиллагаанд баримтлах эрх зүйн баримт бичгийн уялдаа сайжирсан юм.

Тиймээс алба хаагчдад эрэн хайх, аврах үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт, удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа, ажиллагааны үе шат, дараалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдээлэл өгч, харилцан туршлага сургамж, туршлагаа солилцож, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


“Эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт сургалтыг цахимаар зохион байгуулж байна  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй