Прокурорын байгууллага 2025 онд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд прокурор Төрийн байгууллагаас ирүүлсэн болон өөрийн санаачилгаар 1,727 хүсэлт, мэдээллийг судалж, иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр оролцож, 12,3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.
Тухайлбал, Засгийн газрын тусгай сангуудад учирсан 4,3 тэрбум, гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 693 сая, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан 77 сая, татвар болон нийгмийн даатгалд учирсан 1,2 тэрбум төгрөгийн хохирол, төлбөрийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллажээ.

Мөн прокурор эрүүгийн шүүх хуралдаанд оролцохдоо 2,717 хэрэгт төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 8,7 тэрбум төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр дүгнэлт гаргаж, 8.2 тэрбум төгрөг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн нь өмнөх оноос 68.9 хувиар өссөн ба нөхөн төлүүлсэн хохирлын дийлэнх хувийг эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол, авлигын болон хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирол эзэлж байна.
Прокурор 2025 онд анхан шатны 15,784, давж заалдах шатны 2,467, хяналтын шатны 124 хэргийн шүүх хуралдаанд оролцсон.
Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн 15,784 хэргээс 31.2 хувийг хялбаршуулсан журмаар, 68.8 хувийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн байна.
Прокуророос шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт 816 эсэргүүцэл бичсэнээс 587 буюу 71.3 хувь нь биелж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэжээ.
| Нийтийн ашиг сонирхолд учирсан 12,3 тэрбум төгрөнийн хохирлыг нөхөн төлүүлсэн | ||
| Үзсэн: 125 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.